Сэтгэл хөдлөллөө нуухын аргагүй

image

1.Ярьж байгаа хүний нүүрний бичил хувиралыг ажиглаж сурах
Энэ хувирал бараг анзаарагдахгүй хүний нүүрэнд маш хурдан бий болоод алга болдог байна.
-Худлаа ярьж байгаа хүний нүүрэнд түгшүүр тодорч, хөмсөгний дотор хэсэг нь дээшээ болж, хөмсөгний хооронд үрчлээ үүснэ.                                                                                                 2. Худлаа ярьж буй хүн хамрынхаа үзүүрийг оролдож амаа тагладаг.
-Худлаа ярьсанаар хүний цусан дахь адреналин ихсэж хялгасан судас тэлдэг. Хамрын үзүүрт хялгасан судас тэлсэнээр загтнах мэдрэмж төрдөг байна. Иймд худал ярьж буй хүн гараа аль болох хамрынхаа ойролцоо байлгаж байн байн хүрдэг.
Мөн худал ярьж буйдаа сэтгэл нь зовж түгшүүрт автсанаас амаа жимиийнэ.
3. Хүн ямар нэгэн юмыг санахыг хичээхдээ нүдний харц нь ихэвчлэн зүүн тийш эсвэл зүүн дээш хардаг. Харин ямар нэгэн юмыг зохиож ярих болохоороо нүдний харц баруун тийш хардаг. Мөн худал яриж эхлэхээрээ түргэн анивчиж эхэлдэг байна. Эрэгтэй хүн ярьж байхдаа нүдээ нухалвал худлаа ярьж байх өндөр магадлалтай.
4. Худалч хүн нүд уруу эгцэлж хардаггүй гэж хүмсүүд боддог нь эсрэгээрээ байдаг байна. Хүн худлаа яриж байгаагаа хүнд хүчээр итгүүлэхийн тулд байн байн нүд уруу ширтээд эхэлдэг байна.

image

5. Мөн энгийн үеийнхээсээ илүү их хөлс гарах нь худал ярьж буйн шинж. Харин хөлс гараад давхар бие нь чичрэх, улайх, шүлсээ залгиад байгаа хүн үнэнээ ярьж байх магадлалтай.
6. Ярьж буй хүн толгойгоо дохиод байвал бас л бурж байна гэсэн үг. Жишээ нь аяга тавгаа сайн угаасан гэж ярьж байгаа хүн толгойгоо байн байн дохиод байвал аяга угааж байхдаа сайн угаагүйн шинж.
Мөн асуултанд хариулахын өмнө толгой дохих, толгой дохиод ярихдаа түгдэрч байвал бурж байна цаадах чинь.

image

7. Худлаа ярьж байгаа хүний биед өөрийн эрхгүй таагүй мэдрэмж төрж бие барьсан эсвэл янз бүрийн хэрэггүй хөдөлгөөн хийж эхэлдэг. Гараараа янз бүрийн юм оролдох, биеэ маажих гэх мэт
8. Ярьж байхдаа хүнээсээ зай барьж хойш бөхийх нь худлаа ярьж буйн шинж. Эсвэл тухайн хүн яриа сонсох үедээ хойш бөхийж байвал ихэвчлэн яриа нь сонирхолгүй байгаагаа илэрхийлж байгаа нь тэр.
Хүн үнэнээ ярьж байхдаа цаад хүнийхээ хөдөлгөөнийг дуурайж эхэлдэг байна.Жишээ нь адилхан байрлалаар зогсох, хөдөлгөөнийг нь дуурайх гэх мэт.
Худлаа ярьж байгаа хүн ярьж байгаа хүнийхээ эсрэг хөдөлгөөнийг хийдэг. Толгой нь налахдаа эсрэг тийш налах эсвэл хазгай зргсох гэх мэт.

image

9. Худлаа ярьж байгаа хүний цусан дахь адреналин нэмэгдсэнээр жирийн үеийнхээсээ илүү шүлс ялгарч шүлсээ байн байн залгиж эхэлдэг. Ярьж дуусаад шүлс ялгаруулалт нь хэвийн хэмжээнээс эрс багассанаар ам нь хатаж хүн ханиалгах болон хоолойгоо засаж эхэлдэг.
Энэ нь төвөнхийн хөдөлгөөнийг эрс ихэсгэдэг
10. Мөн амьсгалын хэмнэл алдагдаж амьсгаа хурдасч эхэлнэ. Тэгсэнээр хүчилтөрөгчөө нөхөхийн тулд үе үе урт амьсгаа авдаг.

image

11. Худалч хүний ярианы хэмнэл алдагддаг. Нэг бол түргэн эсвэл хэт удаан ярина. Яриан дундаа ээрч гацна.
12. Худалч хүн ярьж байгаа зүйлээ хүнд итгүүлэхийн тулд яриа нуршаа, мөн ярьж байгаа зүйлээ хэт их детальчилж ярих гэж хичээнэ. Жишээ нь: Манай ээж Францад амьдардаг, тэнд аймар гоё тээ? Чи Эйфелийн цамхагийг харсан уу? Тэнд лаг цэвэрхэн гоё гээд л хэрэгтэй хэрэггүй юм нуршаад эхэлвэл буралтын шинж.

image

13. Үнэнээ ярьсан хүнийг эсэргүүцвэл нотлохын тулд өөр фактууд гаргаж ярьдаг. Харин худалаа ярьж буйн хүн ярьсанаа давтдаг.
Мөн асуултаас бултах, хоорондоо авцалдаагүй үг өгүүлбэр хэлэх нь бурж байгаагийн шинж.
14. Шуудхан хэлэхэд, Яг үнэндээ, Худлаа хэлэхгүйн тулд гэсэн үгээр яриагаа эхэлж байвал бурж эхлэх магадлал өндөр.
15. Худлаа ярьж буй хүн ярианы сэдэвийг гэнэт өөрчлөхийг хүсдэг.
16. Өөрийг чинь үе үе яриан завсараа магтаад байвал худлаа ярьж эхэлж байнаа гэсэн үг.
17. Хэрвээ хүн худлаа ярьж байна гэж үзэж байгаа бол итгэсэн шинжтэй байх хэрэгтэй. Цааш нь итгэлтэйгээр яриулаад байвал дээрх шинжүүд улам тод илэрнэ.
18. Хүн хүний худал ярих шинж өөр өөр тул хүнээс эхлээд өөрийн мэддэг юмаа асуугаад үзэх хэрэгтэй. Асуултанд чинь худлаа хариулж байхдаа биеийнхэн болоод ярианыхан өнгө ямар болдогийг мэдчихэж болно.
19. Мөрдөн байцаагчид хүнээс болсон явдалыг яриулахдаа эхэлж яриулчихаад дараа нь болсон явдалыг сүүлээс нь эхэнд гэсэн дараалалаар яриулдаг. Мэргэжлийн худал ярьдаг хүн хүртэл болоогүй зохиомол явдалыг тонгоруулж ярих хэцүү байдаг гэнэ.
20. Худлаа ярьж байгаа хүнийг эсэргүүцэхэд уурлаж бухимдаж байгаа дүр үзүүлдэг. Амаа жимийх ч юм уу.
21. Хүн худалаа зүйл ярьсаны лараа эсрэг хүн нь дуугуй байгаад байвал паникд орж янз бүрийн хэрэггүй юм араас нь ярьж эхэлдэг гэнэ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s